Модгүй Монгол

"Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ой мод эзэлдэг. Дэргэд нь байгаа хүнд жижиг ойн төгөл яасан их модтой газар вэ гэхээр харагдана. Дээрээс харахад хэтэрхий бага. Нисэж яваад харахад монголын ой тааруухан үстэй, халзарч яваа хүний үлдсэн хэдэн үс зулгараад дуусч байгаа юм шиг харагддаг. Хур тунадас их эрт ордог байсан. Цаг агаарын өөрчлөлтөөс тийм биш болжээ. Бороо орж, багахан чийг татаж байгаа газар нь өндөр уултай тэр жаахан ой болж. Ой ус чийг татдаг, хуримтлуулдаг гэдгийг хүмүүс ойлгохгүй хайр гамгүй хандаж байна. Орхон голын ус, Улаан цутгалангийн хүрхрээ маш их устай байсан. Архангайн Нисэх буудлын урдах зэгстэй нуур хичнээн сайхан байв. Энэ нууранд шувуу цуглаад, онгоц буулгахын тулд буун дуу гаргаж, үргээдэг байсан. Одоо ширгэсэн. Хандгайтын намаг, зүлгийг Улаанбаатарын ганц уушиг гэдэг сэн. Одоо энэ газарт байшин бариад амьсгал нь зогссон байх. Хэрвээ би нисэж байгаагүй бол энэ бүгдийг мэдэхгүйсэн. Алт эрдэнэ гэж баялгаа ухаж аваад нөхөн сэргээлт хийдэггүй хүмүүст Заамарыг дээрээс нь нэг харуулмаар санагддаг". Энэ бол Монгол Улсын гавьяат нисгэгч Ц.Дэлгэрсайхан гуайн хэлсэн үг. Нөөц нь ийм багахан ойдоо монголчууд улам бүр хайр гамгүй хандах болсон. Хулгайн модны асуудлыг хөндсөн "Модгүй Монгол" нэвтрүүлгийг хүргэж байна.



Сэтгэгдэл

Осорын ОТГОНЖАРГАЛ

2001 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа. 2013 онд “Усгүй Монгол”, “Модгүй Монгол” цуврал нэвтрүүлэг нь сэтгүүл зүйн бүтээлд олгодог Балдорж шагналын шилдэг аравт багтсан. МҮОНТ-ийн “Оны шилдэг сурвалжлага”, “Оны шилдэг сэтгүүлч”-ийн шагналтай.


Уншиж байна

Модгүй Монгол