Аялагчид бэлэн мөнгө солиулж цаг алдахгүй боллоо

Монголын банк санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас 2012 онд анх удаа “Most money” төлбөрийн нэгдсэн сүлжээнд нэгдэн, цахим банкны үйлчилгээний багцыг нэвтрүүлсэн Капитрон банк 2016 онд багтан аялал жуулчлалын “Нью кловер травел” компанитай хамтран цоо шинэ виза карт гаргасан юм. Энэ талаар Капитрон банкны Цахим банкны хэлтсийн захирал С.Мөнхмөрөнтэй ярилцлаа.

-Капитрон банк “Нью кловер травел” компанитай хамтран аялагчид жуулчдад зориулсан тусгай карт гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.

-Бид аялал жуулчлалын “Нью кловер травел” компанитай хамтран төгрөгийн дансаа ашиглан олон улсад гүйлгээ хийх боломжтой, олон улсын нууцлал, аюулгүй байдлын стандартыг хангасан EMV чип технологи бүхий Төгрөгийн Виза картыг үйлчилгээнд шинээр гаргаад байна. Ингэснээр тус компаниар зуучлуулан гадаадад аялж байгаа хүмүүс тухайн виза картыг ашиглан гадаадад болон дотоодод төлбөр тооцоогоо эрсдэлгүй найдвартай хийх боломжтой болж байгаа юм. Ерөнхийдөө энэ картын эзэн гадагшаа аялал жуулчлалаар явлаа гэхэд заавал банкнаас бэлэн мөнгө аваад түүнийгээ солиулж цаг алдахгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн харилцагч Бээжинд очоод картаа уншуулахад юаниар, АНУ-д ам.доллараар гэх мэт дэлхийн аль ч улс оронд тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хөрвөн гүйлгээ хийгдэх боломжтой гэсэн үг.

-EMV чип технологи гэдгийг тодруулахгүй юу?

-Анх 2000 оны эхээр Euro Pay International, Mastercard International, Visa International гэсэн төлбөрийн картын байгууллагууд нэгдэн EMV Co компанийг байгуулж картын мэдээллийг хулгайлах, луйврын гүйлгээнээс хамгаалах зорилгоор нууцлалын өндөр шаардлагыг хангасан ЧИП Картын шинэ технологийг нэвтрүүлсэн. Соронзон картаас ялгаатай нь Чип карт нь картын бүх мэдээллийг бичил процессорт кодолж нууцалдаг бөгөөд картын мэдээллийг ямар нэгэн аргаар олж авсан ч задалж унших боломжгүй байдгаараа давуу талтай, картын нууцлалыг найдвартай хангасан технологи. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр төлбөрийн картын мэдээллийг хуулбарлах, хувилах зэрэг төлбөрийн карттай холбоотой луйврын гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс арилжааны банкууд харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд энэхүү чип технологид суурилсан картыг нэвтрүүлэх болсон. Манай банкны хувьд ч мөн олон улсын эрхтэй бүх картуудаа чиптэй гаргаж байгаа нь харилцагчдынхаа нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл л дээ.

Мөн бид хэрэглэгчиддээ найдвартай, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлзэн Union Pay ОУ-ын төлбөрийн картыг, дэлхийн №1 нууцлалын чип технологид суурилан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Union Pay картыг, бид шинээр Travel Mate Asia сүлжээнд бүртгүүлэн гаргаж байгаа бөгөөд тус картын эзэмшигч нь Азийн бүх улс орны аялал жуулчлалын бүс нутагт байрлах, худалдаа үйлчилгээний цогцолбор газруудад зарлагдсан хөнгөлөлт урамшууллыг давхар эдлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, энэхүү картын эзэмшигч нь Азийн улс орнуудаар аялахдаа Travel Mate Asia сүлжээнд бүртгэлтэй, тухайн лого байршсан худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад тухайн мөчид зарлагдсан онцгой, хөнгөлөлт урамшууллыг автоматаар эдлэх боломжтой гэсэн үг.

-“Цахим банк” энэ үг монголчуудад аль хэдийнээ танил болсон. Гэсэн ч иргэд, аж ахуйн нэгжүүд өнөөдөр төлбөр тооцооны хурдад чирэгдсээр л байна. Энэ их өөрчлөлтөд хэрэглэгчдийг хамгийн хурдан хугацаанд яаж дасгах вэ?   

-Дэлхий нийт өнөөдөр төлбөр тооцооны шилжилтийн үе дээр ирсэн. Ийм үед банк болон мэдээлэл технологийн компаниуд төлбөр тооцоог нэгдүгээрт эрсдэл аюулгүй, хоёрдугаарт хэрэглэгчдэд түргэн хугацаанд маш хялбар үйлчлэх шинэ гарцуудыг эрэлхийлэх болсон. Дэлхийн хүн амын 80 хувь нь 2017 он гэхэд ухаалаг утас хэрэглэнэ гэсэн судалгааг Гүүгл компанийн шинжээчид гаргасан байдаг. Манайд ч ялгаагүй, нийт хүн амын 70 орчим хувь нь буюу 2.1 сая хүн ухаалаг утастай. Үүний 80 хувь буюу 1.7 сая нь утсаа ашиглаад ямар нэгэн байдлаар интернэт орчинд холбогддог. Энэ бол сүүлийн үеийн статистик. Тэгэхээр энэхүү технологийн эрин зуунд дан ганц банк гэхгүй бусад бизнесийн байгууллагууд ч хүссэн хүсээгүй ухаалаг утас, интернэт орчинд тулгуурласан технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажил үйлчилгээгээ хөгжүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Манай банкны 2012 онд нэвтрүүлсэн гар утсанд суурилсан Most money үйлчилгээ маань өнөөдрийн байдлаар мобайл банкыг халж Мобайл хэтэвч болон хөгжөөд байна. Өөрөөр хэлбэл Most money үйлчилгээний хэрэглэгчид маань гар утсандаа дурын банкны картаа холбож, худалдан авалт хийх, цахилгаан, дулаан, СӨХ, кабелийн теливиз гэх мэт олон төрлийн билл төлбөр төлөх, урьдчилсан болон дараа төлбөрт нэгж худалдан авах, төрийн үйлчилгээний гааль, татварын төлбөрүүдийг төлдөг болсон. Энэхүү олон боломжийг агуулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ бид цааш нь улам хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Танай банк төлбөр тооцооны шинэ хэлбэр NFC технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байх аа?

-Монголын арилжааны банкууд дэлхийд тэргүүлж буй электрон төлбөр тооцооны систем, цахим ертөнцийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, харилцагчиддаа дэвшилтэд технологийн шийдлийг санал болгохоор ажилладаг. Өнөөдөр монголчууд орон зай цаг хугацаанаас үл хамааран интернэт банк, смарт банкаа ашиглан, дансаа 24 цагийн турш онлайнаар удирдан төлбөр тооцоогоо хийж хэвшиж байна. Ажил үйлчилгээ үзүүлсэн газрын нэхэмжлэхийн дагуу гар утсаараа төлбөр хийж байна. Төлбөрийн картаа мартсан үед гар утсаа ашиглаад АТМ-аас мөнгө авч байна. Мобайл банк, ухаалаг банк бидний өдөр тутмын амьдралд нэвтэрснээр хүмүүс бэлэн мөнгө авах гэж банк болон АТМ дээр дугаарлахаас цааргалдаг болж байна. Үүний оронд өөр ямар нэгэн ажлаа амжуулахыг илүүд үздэг болсон.

Монголд төлбөрийн картын дараагийн хөгжил биднийг угтаж байна л даа. Яг одоо хүмүүс автобусаар зорчихдоо төлбөрөө гар утсаараа төлдөг боллоо. Тухайн төлбөр хийж байгаа үйлчилгээний байгууллагын төхөөрөмжинд гар утсаа ойртуулж, төлбөрийн шилжүүлэг хийдэг NFC /ойр зайн холболт/ технологи нэвтэрч эхэлж байгаа нь энэ. Энэхүү технологийг төлбөрийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэгч Мост ПСП ХХК хөгжүүлж, уг Most Money үйлчилгээнд хамрагдсан банкууд нь худалдаа үйлчилгээний төвүүдэд тестийн ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Most money үйлчилгээний хэрэглэгчид маань заавал картаа гаргаж уншуулах биш тухайн үйлчилгээний байгууллагад тавьсан Капитрон банкны карт унших төхөөрөмжүүдэд гар утсаа ойртуулаад худалдаж авсан бараа үйлчилгээнийхээ төлбөр тооцоог хийдэг болсон.

-Цахим банк хөгжихийн хэрээр олон төрлийн виза карт, мастер карт зэрэг төрөл бүрийн картын өрсөлдөөн ширүүсч байна. Энэ олон төрлийн картын аль нь илүү найдвартай вэ? гэж асуух хэрэглэгчид цөөнгүй таарах байх. Энэ талаар товчхон зөвлөх үү?

-Монголд цахим, интернэт банк 2004-2005 оноос эрчимтэй хөгжсөн. Монголын арилжааны банкууд Visa, Master, Union Pay, JCB, American Express зэрэг дэлхийн брэнд картуудыг гаргаж (Issue) байгаагаас гадна дээрх брэндийн картууд дээр нэмэгдэн Discovery, Diners club зэрэг брэндийн картуудыг төлбөрт хүлээн авч (Acquire) байна. Эдгээр картын байгууллагууд жил бүр дэлхийн өнцөг булан бүрт өөрийн гишүүнчлэлд нэгдсэн банк санхүүгийн байгууллагын тоог нэмж сүлжээгээ дэлхий даяар өргөтгөж байгаа. Ялгаагүй, энэ картууд гишүүнчлэлээр орсон бүх улс орнуудад уншигдана. Мэдээж хэрэг карт гаргаж байгаа болон төлбөрт хүлээн авч байгаа гишүүн банкууддаа нууцлал аюулгүй байдлын Олон улсын стандартыг хангаж байх шаардлагыг тавьдаг. Гол нь харилцагч өөрийн сонголтыг зөв хийх хэрэгтэй. Жишээлбэл, гадагшаа Азийн орнуудаар аялах бол Union Pay картыг сонгох, Америк болон Европын орноор бол аялах бол Виза болон Мастер картыг сонгох гэх мэтээр сонголтоо хийх хэрэгтэй. Мэдээж эрсдэлээ багасгая гэвэл Чиптэй картыг сонгох нь зөв юм.

-Та төлбөрийн картын аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Одоо та манай уншигчдад болон карт хэрэглэгчдэд зориулаад юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөхгүй юу?

Хэдийгээр банкууд картын нууцлал, стандартыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгаа хэдий ч харилцагчид өөрсдийн зүгээс өөрийн картын мэдээллийн нууцлалыг байнга анхаарч байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь дэлгүүр, үйлчилгээний газарт ороод картаар төлбөр төлөхдөө хувийн нууц дугаар буюу Пин кодоо худалдагчид хэлэхгүй байх, Пин кодыг өөрийн төрсөн он сар гэх мэт хялбар байдлаар үүсгэхгүй байх, төлбөрийн картаа хүнд өгч явуулж уншуулахгүй байх, интернэт худалдан авалт хийхдээ тухайн сайт нь (Verified by Visa, Mastercard securecode) найдвартай эсэхийг нягталдаг байх зэрэг соёлд суралцах, бусдыг сургаж хэвшүүлэх хэрэгтэй байна. Мөн карт эзэмшигчид картаа алдах, нууцлалаа алдах зэрэг ямар нэгэн байдлаар эрсдэл гарсан тохиолдолд карт гаргасан банкиндаа яаралтай хандах хэрэгтэйгээс гадна банкуудын харилцагчиддаа санал болгодог картын дансаа хянах удирдах боломж бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх хэрэгтэйг зөвлөе. Манай банкны хувьд банкны дунсуудаа удирдах, хянах боломж бүхий Мессэж банк, Интернэт банк, Мост Мони зэрэг үйлчилгээнүүд байдаг.

"New clover travel" компани

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8 хороо, Бага тойруу

Алтангэрэлийн гудамж 5, Сити цeнтр булдинг 801

Харилцах утас: 99102533

 

 



Сэтгэгдэл