Сургууль, цэцэрлэгийн тогооч нар ур чадвараараа өрсөлдөв

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ЗДТГ, Монголын тогооч нарын холбоо болон Мастер тогооч нарын холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөл хамтран Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарын дунд "Хүүхдийн хоолны илчлэг, тэжээллэг, аюулгүй байдал" сэдэвт хоолны үзэсгэлэн зохион байгууллаа.

Үзэсгэлэнд 21 байгууллагын 52 тогоочоролцож, мэргэжил, ур чадвараараа өрсөлдсөн байна.