Гавьяат тамирчин О.Насанбурмаа  ДАШТ-ээс мөнгөн медал хүртлээ

2018 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд  Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой алт медальт, Төмөр замын цагдаагийн хэлтэсийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа  21 дэх мөнгөн медалийг эх авчирлаа. 

О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Тэрбээр 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүлээ.