Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ийн жинд аваргаллаа.

Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан монгол хүний, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм.

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд гардан тулааны спортоор ч мөн хугацаанд хичээллэж буй ОУХМ цолтой, чадварлаг алба хаагч, тамирчин билээ.