Явган хүний зам, талбайг нэмэгдүүлнэ

Хотын захиргаанаас Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх хоёр жилд 3-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавиад буй.

Тус зорилтын хүрээнд энэ онд нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 ам.метр талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн уг зорилтын хүрээнд “Явган хүний зам" аян эхлүүлээд байгаа юм. Энэ дагуу Банзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбосон авто замын дагуу байрлах газрыг албадан буулгаж байна. Учир нь иргэн Э.Болдбаатар зохих зөвшөөрөлгүйгээр талбайг нэмэгдүүлэн, хашаа барьж явган хүний зам хаасан тул уг хашааг албадан буулгаж, газрыг нь чөлөөлж байна. Харин Хот тохижилтын газар замын урд талаас нь эхлэн явган хүний зам барьж эхэлсэн байна.

Дашрамд дуулгахад, Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газрыг чөлөөлж байгаа юм.