Хакүхо, Какүрюү  энэ сарын башёг өнжинө

Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн эхэлнэ. Тус башёд Их аварга Хакүхо барилдахгүй гэдгээ мэдэгдээд байсан бол Ёкозүна Какүрюү Ананд мөн тэмцээнийг өнжихөөр болжээ. Ингэснээр аваргуудаас  ганц Кисэносато л 11 дүгээр сарын тэмцээнд зодоглохоор болжээ. Япон ёкозүна ганцаараа башёг тэргүүлж байсан нь 2003 оны Таканоханагаас хойш 15 жилийн дараа тохиож байгаа хэрэг юм. Кюүшюү зиндаанд 2004 оны Асашёорюү аваргаас эхлээд өнгөрсөн жилийг хүртэл 14 жил дараалан түрүүлж байгаа.

Тэгэхээр Кисэносатод түрүүлэх боломж тун их байгаа гэсэн үг юм. Сумо бөхийн олон мэргэжилтнүүд Кисеносатог энэ сарын барилдаанд түрүүлнэ гэж дүгнэж байна. Япон аварга ч түрүүлэх зорилт өмнөө тавиад байгаа бөгөөд бэлтгэл сургуулилт нь тун сайн байгаа ажээ.