Х.Нямбаатар ЖДҮ-ийн зээл авсан нь баримтаар нотлогдлоо

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болоод удаж байна.

Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулж, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн захирал тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас баривчилж, албан хаагчдынх нь хилээр гарах эрхийг бүрэн хориглосон. Мөн зээл авсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий зарим компаний захирлыг албадан саатуулсан юм.

Одоогийн байдлаар 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Т.Солтан, А.Сүхбат, Х.Болорчулуун, Н.Учрал, Б.Жавхлан, Л.Энхболд, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нар ХХААХҮЯ-ий дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болоод буй.

 

Энэ тоо нэгээр нэмэгдлээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болжээ.

Тэрээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон баримтыг дэлгэж байна.

 

Эх сурвалж "Sonin.mn"С.Сарнай