Д.Эрдэнэбат сайд байхдаа Ш.Адьшаагийн тооцоо судалгаагүй компанид 6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Өөрийнхөө толгой доорх бухлыг хараагүй байж, Хүний толгой дээрх өвсийг хардаг хэсэг бүлэг хүмүүс одоогийн УИХ-д байна. Тодруулбал, 2018 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс авсан МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүдийг АН-ынхан ихэд шүүмжилж өөрсдөө ийм үйлдэл хийгээгүй мэт аашилсан.

Тухайлбал, өнгөрсөн сарын 26-ны өдөр АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ "Засгийн газраас ЖДҮ-ийг дэмжих зорилгоор тус сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай, 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэсээр байна” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа түүнтэй холбоотой ноцтой мэдээлэлүүд ар араасаа хөвөрч олон нийтэд ил болсон. Тэгвэл Д.Эрдэнэбатын олгосон маш их хэмжээний мөнгөн дүнтэй зээл олгосон баримт ил болж эхэллээ.

Тодруулбал, тэрбээр 2014-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа холбоо барих боломжгүй, хаяг байршил нь тодорхойгүй компаниудад хэдэн тэрбумаар нь зээл олгосон тухай баримттай мэдээллийг хүргэе. Н.Алтанхуягийн Засгийн газраас бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮХС-гаас 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Н.Алтанхуягийн Засгийн газраас бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮХС-гаас 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Сум хөгжүүлэх сан"-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөг, ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Гэтэл эдгээр зээлээс олноо “Гааль”-ийн хэмээн алдаршсан Ш.Адьшаагийн “Ховд Хаан бирж” ХХК байгуулагдсан жилдээ 6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч Аж үйлдвэрийн яамнаас хийсэн мониторингийн үр дүнгээр хангалтгүй хэрэгжсэн 10-н төслийн нэг болсон хэмээн баримтад дурдагджээ.

Баримтаас иш татахад, Ховд аймгийн “Ховд хаан бирж” ХХК нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд 6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй, одоогоор газар эзэмших гэрчилгээ, үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэснээс өөр үзүүлсэн баримт байхгүй, түүхий эд, тоног төхөөрөмжинд зарцуулсан гэх тайлан ирүүлсэн боловч баримтаар нотлогдоогүй болно хэмээн доорх баримтад дурдагдаж ЖДҮ-ийн зээлийг бараг бүх салбаруудад зах зээлийн судалгаа, тооцоололгүй өгч байсан нь төслүүд зориулалтын бусаар ашиглагдах нөхцлийг бүрдүүлсэн гэж мониторингийн багийнхан дүгнэжээ.


 


 

Ямартай ч Д.Эрдэнэбат та бидний төсөвт төвлөрүүлдэг татварын мөнгө болон улсын сан хөмрөгөөс ямар ч хяналтгүйгээр зээл гаргаж байсныг түүний удирдаж байсан Аж үйлдвэрийн яамны шалгалтын баримтыг бид харлаа. Хамгийн гол нь 6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авсан ноён Ш.Адьшаа Ховд аймагт дээрх төслийг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй хэрнээ мөнгийг нь хэрхэн ямар замаар хаана зүсийг нь хувиргав гэдгийг хуулийнхан тогтоох биз. Нэгэн цагт гаалиас төрсөн тэхбумтан хэмээн цоллогдож байсан Ш.Адьшаа Гаалийн дэд даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдож “аавын хаалга” татаж явсан.

Түүнийг жижиг чулуугаар том чулуу хөдөлгөж сурсан авьяастай нэгэн хэдий ч одоог хүртэл ямар бизнес эрхэлдэг нь олон нийтэд ил болоогүй нэгэн гэлцдэг. Тэгвэл тэрбээр иймэрхүү аргаар татвар төоөгчдийн мөнгөнөөс завшиж лут баян хүний дүрд тоглож байжээ. Тэгэхээр дээр дурдагдсан 6 тэрбум төгрөгийг Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ямар материалыг баримт болгож ийм хэмжээний хөнгөлөлттэй зээлийг ноён Ш.Адьшаад өгөх болов гэдгийг АТГ болон прокурорынхон шалгана гэж найдах л үлдлээ.

"Ховд Хаан бирж"ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ш.Адьшаа гэдгийг нотлох баримт

Эх сурвалж: Erennews.mn