7 хоногт 150-300 мин дасгал хийх хэрэгтэй

“Дасгал сургуулилт хийх хугацаа таны наснаас нэг их хамаарахгүй. Насанд хүрсэн хүмүүс ойролцоогоор 7 хоногт 150 -300 минут дасгал сургуулилт хийвэл зохино. Нэг удаад 30 минутаас 1 цаг хүртэл дунд зэргийн хэмнэлтэй хөдөлгөөн хийнэ гэсэн үг.

Хэрэв их эрчимтэй, өндөр ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхээр шийдвэл 7 хоногт 75 -100 минут, харин өдөрт 15-30 минутаас хэтрүүлэх хэрэггүй. Хэт их ачаалалтай хичээллэж болохгүй. Хамгийн гол нь энэ үед судасны лугшилт хэр нэмэгдэж буйд анхаарал хандуулах ёстой. Энд нэг томъёог санал болгож байна. 220-оос өөрийн насыг хасахад зүрхний цохилтын дээд босго гарч ирнэ.

Жишээлбэл, 50 настай хүний хувьд зүрхний цохилт минутад 170 -с хэтрэх ёсгүй. Дунд зэргийн хэмнэлтэй дасгал сургуулилт хийхэд таны пульс дээд босгын 50-70% байна, зүрхний цохилт 1 минутад 90-125. Харин хүчний дасгал хийхэд 70-85% ихэсдэг, 1 минутад 125-150 удаа цохилно” гэж ОХУ-ын зүрхний эмч Колиев зөвлөжээ.