Цаг агаар эрс хүйтэрч осголт хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлье

Цаг агаар эрс хүйтэрч осголт хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй

Хөлдөлтийн үе шат

1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс, улайж хавагнана.

2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ.

3.Хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ .Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ.

4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж

Аажим дотроос нь гэсгээх – хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5–6 цагийн турш бүлээн жин тавих

Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх–хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх

Идэвхитэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30–45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байна.