Үндэсний музей хоёр өдөр үнэ төлбөргүй үйлчилнэ

Монголын үүрэн холбооны Юнител групп жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэж, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жил Юнител групп, Монголын Үндэсний музейтэй хамтран энэ амралтын буюу энэ сарын 12,13-ны өдрүүдэд тус музейг олон нийтэд хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.

Иймд амралтын өдрийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт Монголын Үндэсний музейн гайхамшигт үзмэрүүд, эртний түүхийн хуудсаар аялж өнгөрүүлээрэй. 

С.Нацаг