Домогт Саори Ёшида зодог тайллаа

Олимпийн наадмын гурван удаагийн аварга, Дэлхийн 13 удаагийн аварга, Японы чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида 36 насандаа зодог тайлж байгаагаа мэдэгдлээ.

Саори Ёшида “Би 33 жилийн бөхийн замналаа өндөрлүүлэхээр шийдлээ. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Тэрбээр 2002 онд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орсон цагаасаа тасралтгүй тэргүүлсэн бөгөөд амжилтын цувааг нь АНУ-ын Хелен Мароулис Рио Де Жанейрогийн зуны олимпийн наадмын дэвжээн дээр анх удаа зогсоож байлаа.

Одоо тэр Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Японы баг тамирчдыг бэлтгэж байгаа юм.

Л.Сайнбаяр