МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК 58 тэрбум төгрөгөөр оффис худалдан авах гэж буй тухай санаатай санаандгүй мэдээллийг зарим сайт, сошиал сүлжээний хэрэглэгчид түгээх боллоо.

Энэ ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэе.

            Өнгөрсөн онд ашиг орлогоороо улсдаа тэргүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ онд иргэддээ ноогдол ашиг өгч, мөн олон улсын зах зээл дээр IPO гаргах гэж байгааг иргэд хувьцаа эзэмшигчид сайн мэдэж буй. Энэ хүрээнд нэгдүгээрт компанийн нэр хүндийг дээшлүүлэх, хоёрдугаарт жил бүр түрээсийн төлбөрт их хэмжэээний мөнгө хөрөнгө үр ашиггүй зарцуулдаг байх нь оновчгүй гэж үзэн, 20-иод тэрбум төгрөгөөр өөрийн гэсэн байр худалдан авах шийдвэрийг 2018 онд ТУЗ гаргасан. Энэ ажил хуулийн хүрээнд хийгдэж буй бөгөөд нэмж ямар нэг хөрөнгө мөнгө зарцуулах тухай яриа байхгүй болно.

Иймд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээ хэрэглэгч та бүхнийг зориуд санаатайгаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК