Монголд байхгүй спортын төрлөөр дэлхийд данслагдсан Дэлхийн цомын хошой аварга Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос 2019 оны 1 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан БНХАУ-ын Таерзиун, Жинан хотууд Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны 2 дахь цуврал тэмцээн/ - д 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн чансаагаараа дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд – 7-р байранд орж Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай Монгол улсын тамирчин юм.