Хотын захирагч “Зүүн баян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын төгсгөлд хотын дарга холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаварыг өглөө.

Мөн тухайн газар дээр ямар нэгэн барилга байгууламж барих эрхийг олгохгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн Идэр интернейшнл ХХК, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас иргэдэд зориулан барьсан орон сууцанд төрийн албан хаагчид өөрсдөө амьдарч байгаа байдлыг шалгаж, орон сууцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.