Дэлхийн рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Монголын “The Hu” хамтлагийн анхны “Гэрэг” цомгийн нээлт өчигдөр АНУ-д болсон байна.

Монголын “The Hu” хамтлагийн Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлж, анхны цомгоо мөн борлуулж  байгаа нь  есөн хотод дараалан хийх тоглолтын тасалбарыг дуусахад нөлөөлжээ.  Тэд 12 дугаар сар хүртэл Хойд Америкад аялан тоглох юм.