Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 96,332,946 төгрөгийн үнийн дүн бүхий 129,973 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" ХК (HGN+11.11%) болон "Ремикон" ХК (RMC+8.70%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шилтгээн" ХК (MSH-13.18%) болон "Авто Импекс" ХК (AOI-11.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.64 хувиар буурч, 19146.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,454,112,561,110.64 төгрөг боллоо.

Эх сурвалж: Хөрөнгийн бирж