50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ

Оросын примадонна Алла Пугачева АНУ-ын рэпер 50 Сent нар наймдугаар сарын 24-нд хамтын уран бүтээлээ олон нийтэд цацсан нь өнөөдөр Youtube хуудсын хамгийн их үзэлттэй контент болжээ. Тэд “Позови меня с собой” болон  “P. I. M. P” дууг нэг уран бүтээл болгон хамтран дуулжээ.

«Позови меня с собой, P. I. M. P.» дууны клип хайр дурлал, хардалтыг хар цагаан өнгөөр илэрхийлсэн аж. Дууны ихэнх хэсгийг 50 Сent дуулах бөгөөд Алла Пугачева дахилтыг нь дуулжээ. Дууны клипэд нь  мөн Snoop Dogg тоглосон байна.

Fokus Live –ийн энэ санаачилгыг өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй хүн үзжээ. Үүний зэрэгцээ, энэхүү дуэт нь олон нийтийн дунд гэнэтийн бэлэг байсан төдийгүй, энэ төслийг хамгийн амжилттай төсөл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Дараагийн удаа Надежда Бабкиная болон Rammstein эсвэл Аркадия Укупника болон Bon Jovi хамтарсан уран бүтээлийг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

«P. I. M. P.» — бол АНУ-ын рэперийн хамгийн алдартай дууны нэг бөгөөд 2000 оны эхээр Youtube-д тавигдаж, 300 сая хүн үзэв.

Харин Алла Пугачева  «Позови меня с собой»  дуу 1990-ээд оны сүүлээр гарч байсан бөгөөд Примадоннагийн хамгийн алдартай, мөн хайртай дуу нь ажээ