Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр хоригджээ

Урлаг соёлынхон болоод бизнесийн хүрээллийнхэн хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэлтэй холбогдох гэмт хэрэгт олноор холбогдох болсон. Тэгвэл дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад өчигдөр буюу энэ сарын 19-ний шөнө Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригджээ. Түүнийг Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Тодруулбал, Б.Амархүү нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын гадаах зогсоол дээр өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь цагдаагийн алба хаагчид ийн баривчилсан байна. 

Ташрамд дурдахад, дуучин Б.Амархүү нь хар тамхи хэрэглэхгүй байхыг хүүхэд, залууст уриалж байсан нэгэн юм.