“Үнэ шилжилтийн хяналт шалгалт

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Солонгосын бодлогын төвөөс Улаанбаатар хотноо 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үнэ шилжилтийн хяналт шалгалт: Онол ба практик” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжийн нийт 40 татварын улсын (ахлах) байцаагч нар хамрагдаж байна.