“Татварын багц хуулийн шинэчлэлт”-ийн талаад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн татварын газраас Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газартай хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шинээр үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд “Татварын багц хуулийн шинэчлэлт”, “Татварын цахим системийн шинэчлэлт”, " Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль түүнтэй холбогдох журам" зэрэг сэдвүүдээр зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.