Татварын улсын байцаагчид Олон улсын татвар ногдуулалтаар мэргэших сургалтад хамрагдаж байна

Татварын ерөнхий газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь "Төслийн хүрээнд Олон улсын татвар ногдуулалтын гүнзгий шатны сургалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт Үнэ шилжилтийн хяналт шалгалтын “Зөрүүгийн тохируулга (Comparability Adjustment)”. Үнэ шилжилтийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд үүсдэг бодит асуудлуудыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх зэрэг сэдвийн хүрээнд 2019 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд ТЕГ-ын сургалтын танхимд болж байгаа бөгөөд ТЕГ, УТОХГ-ын олон улсын татвар ногдуулалтаар мэргэшиж буй татварын улсын (ахлах) 40 байцаагчид хамрагдаж байна.