Монголын татварын алба Засгийн газрын нээлттэй өдөрлөгт оролцлоо

Монголын татварын алба Засгийн газрын нээлттэй өдөрлөгт татварын хуулийн зөвлөгөө, татварын удирдлагын нэгдсэн системийн танилцуулга, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд сургалт, мэдээлэл өгөх, и-баримтын зөвлөгөө, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, иргэний өргөдөл гомдол хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлэн оролцлоо.