“Үйлчилгээний сэтгэл зүй”-н сургалт зохион байгууллаа

Нийслэлийн татварын газраас ТЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газар, Татварын үйлчилгээний төв /ТҮТ/-тэй хамтран 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нийслэл, дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах нэгжид ажиллаж буй татварын улсын /ахлах/ байцаагч, хураагч нарт дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх програм, дадлага эзэмшүүлэх, үйлчилгээний сэтгэл зүй, харилцааны соёл, ёс зүй, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг хөтөлбөрийн дагуу 2 ээлжээр зохион байгуулж ажиллалаа.

Мэргэшүүлэх сургалтыг нээж ТЕГ-ын ТҮТ-ийн дарга Б.Ганболд тус хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх програм”-ын хэрэглээний сургалтыг “Аксис системс” ХХК-ийн менежер Д.Дүйнхаржав, “Үйлчилгээний сэтгэл зүй”-н сургалтыг “O-PSY" ХХК-ийн захирал Б.Сайнзаяа, “Харилцааны ёс зүй”-н сургалтыг ТЕГ-ын ТЗУГ-ын ТУАБ Д.Баярцэцэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг ТЕГ-ын ТҮТ-ийн ТУБ Энхтөр нар тус тус зохион байгууллаа.