Татварын алба өдөрлөгийн үеэр 1670 гарын авлага тараалаа

Татварын алба өдөрлөгийн үеэр 133 иргэнд Татварын хуулийн шинэчлэлийн талаар, 43 иргэнд Татварын удирдлагын нэгдсэн системийн талаар, 140 иргэнд И-баримттай холбоотой, 21 иргэнд бүртгэлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг өгч ажилласан байна.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар мөн бусад татварыг 54 иргэн төлж төсөвт 432,000 төгрөг оруулжээ. Татварын шинэ хуулиар хувь хүн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, аж ахуйн нэгжүүд тайлангаа хялбаршуулсан горимоор хэрхэн гаргах тухай заавар зэрэг долоон төрлийн гарын авлагыг 1670 иргэнд тараажээ.