"Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох зорилготой "Сумын татварын улсын байцаагчдын сургалт зөвлөгөөн” болж байна. Зөвлөгөөнд 318 сумын татварын улсын байцаагч, аймгуудын татварын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож байна. Татварын шинэчлэлийг анхнаас нь зөв, алдаа мадаггүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд татварын байцаагчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг сайн зохион байгуулах шаардлагатай.