Нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдэх, хоёр дахь удаагийн "ДУВА" богино хэмжээний бүтээлийн наадамд ирсэн бүтээлүүдээс толилуулж байна.
"Алтан хальс" холбооны гишүүн, залуу найруулагч Галсандорж "ЗОЛ" бүтээлээрээ хоёр дахь удаагийн "ДУВА" наадамд оролцсон юм.

"Алтан хальс" холбооны талаар товч танилцуулахад тус холбоо нь сонгодог болон артхаус киног таниулах зорилготой төрийн бус байгууллага билээ. Энэхүү холбоог найруулагч Сахьяагийн Бямба санаачлан байгуулж олон монгол залуусыг сонгодог болон артхаус кинонд дурлуулж, нийгмийн оюун санаанд өндөр хувь нэмрээ оруулж буй холбоо билээ.

"Алтан хальс холбоо" 2009 оноос бямба гараг бүр Dreamers' Day кино өдөрлөгийг зохион байгуулдаг.

http://<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F501369737048161%2Fvideos%2F387246005400235%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>