“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр 2 дахь жилдээ

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газар Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын фото сэтгүүлчдээр дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ.

“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт,

ОХУ, БНХАУ, Япон, Турк, БНСУ, Монголын 20 орчим хэвлэлийн гэрэл зурагчид хамрагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах юм.

Хөтөлбөрийн нээлт 2019.08.12-ны өдрийн (даваа гарагт) 10:00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болох тул сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих утас: 99091754, 90109300