“Америкт Экспортолъё” арга хэмжээнд ТЭСО корпораци оролцож, АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох зөвлөмж, зөвлөгөө, хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөлүүд болон хууль эрх зүйн орчны талаар бизнес сургалтад хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд нийт оролцсон аж ахуй нэгжүүдээс 10 компани сонгон АНУ-ын бизнес экспертүүд компанийн үйлдвэрлэлийн орчинтой нь танилцсан юм. Дотоодын хүнсний компанийн сонгон шалгаруулалтад ТЭСО корпорацийн Милко сүүний үйлдвэр шалгарч, үйлдвэрлэлийн орчингоо танилцуулж, экспертүүдтэй албан ёсны уулзалтыг хийсэн юм.