Энэтхэг улсруу ирэх долоо хоногт захиалгат нислэгүйлдэнэ

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа МонголУлсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эхорондоо авчрах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэрдээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм. Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээриргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 ньоюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусадшалтгаантай иргэд юм байна.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болжөгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоорнислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарчбайгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсанбайна. Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноортөвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэгсудалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгойкомиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна.

Энэ амралтынөдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийнхугацааг товлон тодорхой болгох үүргийг УлсынОнцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн,нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулахболомж нөхцлийг ноён Элчин сайд таныганхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо. Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цартахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллажбайгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртайбайна. Энэ бол таны удирдлага болон танай хамтолны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэгтэрбум 300 хүнийг тусгаарласан. Бид Монгол Улсиргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ. Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна