Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана

Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтай Стефани Бурриг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Ялангуяа засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаардаг бөгөөд тус агентлагаас одоо хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс дэмжихээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Тэрбээр, ”Швейцарийн хөгжлийн агентлагаас МонголУлсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгээс засаглалыгбэхжүүлэх, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд ньхамгийн бодитой, мөнгөн дүнгээр илэрхийлэхээргүй үрдүнтэй санагддаг. Цаашид Засгийн газрын ирэх дөрвөнжилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанзорилтуудыг хэрэгжүүлэхэд бид хамтарч ажиллах бүрэнболомжтой. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд МонголУлсын хэмжээнд 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээртөлөвлөж байгаагаас ойрын хоёр жилд ТЭЗҮ-ийг ньболовсруулахаар төлөвлөсөн. Аливаа төслийн ТЭЗҮ болхамгийн чухал. Энэ тал дээр Швейцарь туршлагатайулсуудын нэг учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар хамтарчажиллахад бэлэн байна.” гэв.

Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэнтомоохон ажлууд болон цаашид Монгол Улсад нэншаардлагатай хамтарч хэрэгжүүлэх төслүүдийн талаарталууд илэн далангүй ярилцсан юм. Швейцарийн хөгжлийнагентлагийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай ирэхдөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээндхамтран ажиллаж, одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа хатагтайСтефани Бурри хэлсэн.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааныхөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаазасаглалыг бэхжүүлэх “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээндтөрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыгбууруулах, орон нутгийн удирдлагыг чадавхижуулахчиглэлээр тус агентлагтай ЗГХЭГ-ын зүгээс хамтарчажиллахаар боллоо.