Ерөнхий сайдын ажлын албаны 10 гаруй өрөөг шалгана

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байршуулсан байсныг өнгөрөгч Баасан гаригт олж илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд өнөөдөр /2020.12.07/ шалгалт хийхээр болжээ. Ажлын албаных нь өрөөнүүд Төрийн ордны зүүн жигүүрт байрладаг.

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан уг хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б тогтоогдон, байцаагдаж байгаа аж.