С.Батцэцэг мөнгөн медалийн төлөө барилдана

Монгол Улсын гавъяат тамирчин С.Батцэцэг шөвгийн наймд Оросын тамирчин Ханум Вельеватай барилдаж, 8-5 оноогоор яллаа. Ийнхүү хагас шигшээд шалгарч, үдээс хойш мөнгөн медалийн төлөө барилдахаар болж байна.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд өрсөлдсөн С.Батцэцэг эхний барилдаанаа Францын Кумба Ларрокийн эсрэг хийж, 4-3 гэсэн харьцаатай яллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд шалгарч байна.

Олимпийн чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр өнөөдөр/2021.08.02/ тохиож байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ийн тэмцээн явагдаж байгаа бөгөөд дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт С.Батцэцэг эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Өдгөө 31 настай С.Батцэцэгийн хувьд гурав дахь олимпдоо оролцож байгаа. Тэрбээр хамгийн анх 2012 оны Лондонгийн олимпод оролцож, хүрэл медаль хүртэж байсан бол 2016 онд 12-р байрт орж байв. Харин түүний өрсөлдөгч Францын Кумба Ларрок энэ жил 23 нас хүрнэ. Залуу тамирчны тухайд энэ оны Европын аваргад түрүүлсэн аж.