ЭМЯ: 1063 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.


Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын нийт 1063 тохиолдол шинээр батлагдсаны 780 нь орон нутагт, 283 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. Халдварын улмаас 41-60 насны нэг, 60-80 насны нэг, 80-аас дээш насны нэг хүн нас барлаа. Сүүлийн хоногт 1957 хүн эдгэрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 166210 байгаа бол 823 хүн нас баржээ.